Та хэд наслах вэ?
Та өөрийгөө хэд наслахыг тооцоолоод үзээрэй. Зарим нэг зуршилаасаа салахгүй бол нэг их хол явахгүй шинжтэй шүү.
"Та хэд наслах вэ?" цааш унших »
Дэлхийн зарим нэг статистик
Дэлхийн цаг, Дэлхийн дулаарал, Хүн ам, Хоол хүнс, нас баралт, төрөлт, өвчлөлт, байгал орчин гэх мэт статистик үзүүлэлт "realtime"-аар

"Дэлхийн зарим нэг статистик" цааш унших »
Шар логотой бол, ямар ч мэдээллээс хоцрохгүй...
Энэ шар лого миний нүдэнд дасал болоод нилээд удаж байна. Энэ ер нь их хэрэгтэй эд л дээ. Тиймээс энэ логоний талаар бичихээр шийдлээ.

Та урьд нь "Web feed" гэж сонсож байсан уу? Энэ "Web feed" гэдэг маань энгийнээр хэлхэд таны байнга зочлох дуртай вэб сайтуудад шинээр нэмэгдэж байгаа бичлэгүүдийг нэг дор цуглуулан харуулах үүрэгтэй зүйл юм. Жишээлбэл би zangga-ийн блог (http://zangga.blog.banjig.net), altargana-ний блог (http://altargana.blog.banjig.net/) -ийг байнга унших дуртай байдаг.
Заримдаа завгүй үедээ бусад унших дуртай сайтуудын хамтаар дээрх 2 блогд шинээр нэмэгдсэн бичлэгийг Feed уншигчаар нэг дор бүгдийг нь хардаг. Энэ нь олон сайт руу орж цаг алдахгүй давуу талтай байдаг юм. Өглөө ажилдаа ирээд л Feed уншигчаа нээгээд л шинэ бичлэгүүдээ харчихна. Хэрвээ аль нэг сайтад шинэ бичлэг ороогүй бол тэр сайт руу орох хэрэггүй гэсэн үг. (Хэрвээ Web Feed байхгүй байсан бол би тэр сайтад шинэ бичлэг нэмэгдсэн эсэхийг орж байж л мэднэ шүү дээ).

Дээрх 2 блогийн хувьд "web feed"-ийн хаяг нь:
http://zangga.blog.banjig.net/posts.rss2
http://altargana.blog.banjig.net/posts.rss2

"Шар логотой бол, ямар ч мэдээллээс хоцрохгүй..." цааш унших »
Намайг Болд гэдэг гэхдээ би СОЁМБООРОО архи хийж уугаагүй
Намайг Амраа гэдэг - гэж ирээд л рекламдаад байсан СОЁМБО гэсэн нэртэй архины реклам чинь хуулбар төдий байсан байна. Ядаж рекламаа хуулбарлахгүй хийчихгүй дээ...



Joe Canadian Rant

This is the original Joe Canadian Rant made by Molson. I remember when I first saw this commercial I loved it right away. This was the first of many pro-Canadian commercials put out by Molson.

Hey, I'm not a lumberjack, or a fur trader....
I don't live in an igloo or eat blubber, or own a dogsled....
and I don't know Jimmy, Sally or Suzy from Canada,
although I'm certain they're really really nice.

I have a Prime Minister, not a president.
I speak English and French, not American.
And I pronounce it 'about', not 'a boot'.

I can proudly sew my country's flag on my backpack.
I believe in peace keeping, not policing,
diversity, not assimilation,
and that the beaver is a truly proud and noble animal.
A toque is a hat, a chesterfield is a couch,
and it is pronounced 'zed' not 'zee', 'zed' !!!!

Canada is the second largest landmass!
The first nation of hockey!
and the best part of North America

My name is Joe!!
And I am Canadian!!!
"Ctrl+Ctrl" юу ч үлдээлгүй хайж олно
Би өөрийн компьютер дээрээ Google Desktop-ийг байнга хэрэглэдэг л дээ харин саяхан Google Desktop-ийн шинэ хувилбар нь гарсан байна. Энэ шинэ хувилбар нь ажиллахад үнэхээр урамтай болсон байна лээ. Та зүгээр л Ctrl товчийг 2 удаа дарахад л жижигхээн хайлтын цонх нь маш хурдан гарч ирэх бөгөөд бараг л та хайх түлхүүр үгээ оруулж амжаагүй байхад таны хайсан зүйл гарч ирэх болно.

Google Desktop-ийн талаар сонсоогүй хүмүүст гэж хэлэхэд Windows-ийн өөрийнх нь хайлтыг хэрэглээд хэрэггүй гэж зөвлөх байна. Учир нь хайлт нь удаан, зөвхөн файлын нэрээр хайдаг, хайлт хийгээгүй үед ч гэсэн компьютерт ачаалал өгч байдаг зэрэг дутагдалтай талуудтай.

Харин Google Desktop-ийн хувьд бүх зүйл эсрэгээрээ:
Хайлт маш хурдан. Та түлхүүр үгээ бичиж байхад л эхнээсээ хайлтын үр дүн гарч ирж байдаг. Файлын нэрээр төдийгүй файл доторх үгээр хайдаг. Өөрөөр хэлбэл та хайх гэж байгаа файлынхаа нэрийг санахгүй бол зүгээр л тэр файлд байгаа ямар нэгэн үгээр хайж олж болно. Компьютерт огт ачаалал өгдөггүй Нарийвчилсан хайлт хийх боловчтой. Энэ нь хайлтын үр дүнг нэмэгдүүлдэг.
""Ctrl+Ctrl" юу ч үлдээлгүй хайж олно" цааш унших »
Компьютерийн гэдэс дотрыг сонирхоцгооё
Энэ удаад компьтерийн гэдэс дотрыг ил гаргаж сонирхуулъя гэж бодлоо. Өдөржин компьютерийн ард суудаг ч гэдэс дотор нь юу байдгийг хараагүй хүмүүс нэг сонирхоод авна биз.

Энэ бичлэгийг уншиж байгаа хүмүүс PC-г (компьтер гэдэг үгийг олон бичих гэсэн залхуу хүрчихлээ) Техник хангамж (Hardware), Үйлдлийн систем (Operating system), Програм хангамж (Software) гэсэн үндсэн хэсгээс бүрддэгийг мэдэж байгаа байх. Дараагийн удаа Үйлдлийн систем (Operating system), Програм хангамж (Software)-ийн талаар товч бичнээ.

Харин одоо  Техник хангамж (Hardware)-ийн талаар. Бичлэгийн гарчигаа "Компьютерийн гэдэс дотрыг сонирхоцгооё" гэчихсэн юум байна. Hardware нь уул нь зөвхөн гэдэс дотор нь байгаад байдаг зүйл биш л дээ. Гэхдээ гарчигаа ингэж өгсөн болохоор эхлээд гэдэс дотороос нь эхлэе.

"Компьютерийн гэдэс дотрыг сонирхоцгооё" цааш унших »
Онлайнаар худалдан авалт хийхэд картаа идэвхжүүлэх шаардлагатай
Сүүлийн үед Монголын банкууд бүгд шахам өөрсдийн төлбөрийн картыг гаргах болсонтой холбогдуулаад интернэтээр төлбөр тооцоог хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг сайтууд нилээдгүй болсон байна. Интернэтээр худалдан авалт хийх нь та бидэнд шинэ зүйл мэт боловч яах аргагүй амьдралын нэгээхэн хэсэг болж байна. Иймд онлайнаар худалдан авалт хийхэд анхаарах нэгэн зүйлийн талаар мэдээлэл хүргэе. Зарим банкны картаао онлайнаар гүйлгээ хийхэд "Интернэт пин код" авч өөрийн картаа идэвхжүүлэх шаардлагатай байдаг. Хэрвээ ингэж идэвхжүүлээгүй бол онлайнаар төлбөр төлж чадахгүй. Өөрийн картад хэрхэн пин код авах зааварыг Худалдаа Хөгжлийн Банкын картаар жишээ болгон үзүүлье.

"Онлайнаар худалдан авалт хийхэд картаа идэвхжүүлэх шаардлагатай" цааш унших »
Интернэтээр төлбөргүй ярьцгаая
"Бүх дэлхий даяараа төлбөргүй ярьж болно" гэсэн уриатай Skype Technologies компаний "Skype" програмыг мэдэхгүй хүн цөөн байх. Энэхүү програмын тусламжтайгаар интернетээр хоёр компьютерын хооронд ярих бас чаатлах, файл солилцох, телефон хурал хийх, компьютераас гар утас руу дуудлага хийх, гар утаснаас компьютер луу мөн дуудлага хийх зэрэг маш өргөн боломжтой байдаг.

"Интернэтээр төлбөргүй ярьцгаая" цааш унших »
Скайнерийн талаар товчхон
Та Скайнер худалдан авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл ямар зорилгоор хэрэглэх вэ гэдгээ урьдчилан тодорхойлсон уу?.

Жишээлбэл та зөвхөн фото зураг болон цаасан дээрх зургийг компьютер лүүгээ хөрвүүлэх гэж байна уу? Эсвэл фото зургын негатив хальснаас зураг хөрвүүлэх гэж байна уу? Аль эсвэл фото слайднаас уу гэдгээ сонгох хэрэгтэй. Мөн текстэн бичвэрийг компьютер лүү хөрвүүлж Microsoft Word гэх мэт тексттэй ажилладаг програмаар засварлах боломжтойгоор хадгалсан ч болно.

"Скайнерийн талаар товчхон" цааш унших »
Интернэтийн орчинд Монгол хэлээр бичицгээе
Миний блог bblog.mn-ний хамгийн анхны блогийн нэг боловч бичлэг нэмэлгүй өдийг хүрлээ. Харин одооноос бага ч гэсэн бичлэг нэмж байнаа. Блог дээрээ юу бичихээ бодож байгаад юутай ч нилээд дээр Banjig.Net-ийн Сургалт гэсэн жижиг салбарт бичиж байсан жижиг хичээлүүдээс оруулахаар шийдлээ. Хэн нэгэнд нь хэрэг болох байх гэж найдаж байна.

Интернэтийн орчинд Крилл үсгээр буюу Төрөлх хэлээрээ бичих нь та бидний өөр хоорондоо харьцах харилцааг улам хялбар болгож өгнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нэгэнт ийм боломж байхад та бид заавал яагаад латин үсгээр галиглаж бичдэг вэ? Энэ нь 1-р та бүхэн энэ талаар ойлголт аваагүй, нөгөө талаас интернэт үйлчилгээний үйл ажиллагаа явуулж буй хүмүүс энэ талаар хомс мэдээлэл өгснийх байх. Тэгвэл одоо интернэтийн орчинд хэрхэн монголоор бичих талаар тайлбарлая.

"Интернэтийн орчинд Монгол хэлээр бичицгээе" цааш унших »
Youtube-ээс видо оруулж болохгүй байна гэсэн гомдлын дагуу шалгав
Kelly Family - I Can't Help Myself



Youtube-ээс видео оруулж болохгүй байна гэж байгаа хүмүүс энд дараад хэрхэн видео оруулах заавар аваарай.
Shuttle Atlantis STS-117 газардаж байгаа нь
Shuttle Atlantis STS-117 хөөрч байгаа нь
Shuttle Atlantis-ийн бүрэлдэхүүн 14 хоног задгай сансарт ажиллав

Shuttle Atlantis STS-117 бол Shuttle-ийн 118 дахь нислэг бөгөөд үүнээс сансрын станц руу аялсан 21 дэхь нислэг юм. Мөн 2007 онд төлөвлөсөн 4 нислэгийн хамгийн анхнийх нь юм.

"Shuttle Atlantis-ийн бүрэлдэхүүн 14 хоног задгай сансарт ажиллав" цааш унших »
Өөрийн блогтой боллоо

Блогынхоо боломжыг шалгаж байна...
(Нийт: 15)

ads

Галерей

Болдын чат


Галерей

    Powered by BBlog